Javhlan Or nemgen minii naiz Lyrics

С.Жавхлан - Өр нимгэн миний найз

Гэнэн гэнэн бодлууд дагуулсан
Гэнэхэн багын дурсамжаа санахлаар
Халгаж туулах амьдралын нугачаанд
Хамгийн түрүүнд найзыгаа л зорих юм аа

Дахилт:
Өрөөлийг ачилж өөрийгөө умартах
Өр нимгэн миний найз
Эгшиг хонгорхон аялгуу дуутай
Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа
Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Цалгин цалгин урсгал үерлүүлж
Цамнаж явсан омголон үерхэл
Аав ээжээ энэрэх ухаарлыг
Амин зүрхэндээ дээдэлсэн найз минь ээ

(Дахилт)

Дүүлэн дүүлэн шувууд буцахад
Дүүрэн нулимстай хорвоо үлдэхэд
Хувирч сэвтэх амьдралын замаар
Хуучирч сэвтээгүй миний чиний нөхөрлөл

(Дахилт)x2

See also:

35
35.54
Gerardo Suena Lyrics
Busta Rhymes Ft. Stevie Wonder Been Through The Storm Lyrics