BX, Хаянхярваа Чи хөөрхөн Lyrics

Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь
Сарнихгүй нь ээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би
Уургалаад түүнийг авахыг хүсэж байна
Өршөөгөөрэй би чамаас
Ухаан бодол минь салахгүй нь
Би чамд хайртай бүсгүй минь
Намайг уучил, намайг ойлго, намайг өршөө
Нарны гэрэл адил наддаа чи минь хөөрхөн
Насан туршдаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би

Дахилт:
Цэв цэвэрхэн төрсөн тэр минь
Цав цагаанхан сэтгэлтэй
Цэв цэвэрхэн цагаанхан сэтгэлтэй төржээ чи
Чи хөөрхөн
Наран саран чамд атаархана
Найз нөхөд надад атаархана
Ухаалаг даруухан дөлгөөхөн төржээ чи

Хөөрхөн тэр минь хөмсөгөөрөө
Хүрээд ир гээд намайг даллана
Хүсэл биелээсэй
Үгүйлнэ би тэрнийгээ
Үүр шөнийн заагаар тэр минь
Үнэгчлэх зүүдэнд минь ирлээ
Уучлаарай би чамаас
Өвдөг сөгдөн гуйж байна
Би чамд хайртай бүсгүй минь
Намайг ойлго, намайг уучил, намайг өршөө
Сарны гэрэл адил сайхан тэр минь хөөрхөн
Санах тусмаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би

Дахилт:
Нислээ би чинь чамруугаа
Тэгтлээ чамдаа дурлачихжээ
Уучлаарай уучлаарай өршөөгөөрэй
Зөн совин минь надад нэгийг хэлээд байна
Зүрх сэтгэл чамруу татагдаад
Алдмааргүй холдмооргүй чамаасаа
Чи хөөрхөн
Наран саран чамд атаархана
Найз нөхөд надад атаархана
Ухаалаг даруухан дөлгөөхөн төржээ чи
Чи хөөрхөн
Чи хөөрхөн
Чи хөөрхөн

See also:

35
35.115
Володя Стоянов Ако Умра Ил Загина Lyrics
Bebo Norman Where You Are Lyrics