Javhlan Huugiin bodol Lyrics

Жавхлан - Хүүгийн бодол

Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юм аа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө

Амьдарч торнисон өлгий нутаг минь
Ахуй сэтгэлд минь илхэн байна хө
Асарч бойжуулсан миний ээжий
Алаг зүрхэнд минь яруухан байна хө

Элгэн садан эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очно доо
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгааад үнсүүлнэ дээ би

Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгааад үнсүүлнэ дээ би

See also:

36
36.42
076 Currency ft. Lil Wayne & Remy Ma Lyrics
Manuel García El Viejo Comunista Lyrics