Javhlan Zuudnii boroo Lyrics

Зүүдний бороо намуухан шивэрнэ
Зүрхний гунигийг норгож зүсэрнэ
Болзоогүй учралд хайрыг хөглөөд
Бодлын аясаар болортон шивэрнэ

Мөрөөдлийн бороо намуухан шивэрнэ
Мөнгөн дуслууд навчинд сувдарна
Санаандгүй харцанд хайрыг унагаад
Сэтгэлийн нууцыг задалж шивэрнэ

Дахилт:

Санаанаас гарамгүй нандин учрал
Амь амьдралын минь
Сартай бороо зүүдэнд шивэрнэ

Үлгэрийн бороо намуухан шивэрнэ
Үүрийн гэгээнд бодол нялхарна
Томоогүй насны дурсамжаа задлаад
Тогтуун цэнхэр бороо шивэрнэ

Дахилт:

Санаанаас гарамгүй нандин учрал
Амь амьдралын минь
Сартай бороо зүүдэнд шивэрнэ

See also:

36
36.42
林文龍 世上無難事 Lyrics
GMB Sedalamnya Lyrics