Javhlan Shunu amtalsan nulim Lyrics

Жавхлан - Шөнө амталсан нулимс

Бороотой тэнгэрээсээн уйдахдаа
Оддоо газарт нь зүүдлэх шиг
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
Дээлтэй тэнгэр нь биш гэж үү эр хүн би чинь

Тахилтай уулын оройгоос
Чулууг нь гуйж хөндөх шиг
Таван хана нь нар зөв тойрсон
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа
Мэлмий сэжүүр нь хөлөрдөг шиг ээ
Миний эзгүйд гал минь санаа алдсан
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Салхитай саарал намраас нь
Навчаа гуйж үлдээх шиг
Цайны дээж нь тогоондоо хүлээсэн
Айлын хоймор нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
Нулимсаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
Уйлж л угтаагүй гэж үү дээ эр хүн би чинь

Ижий аавын залбирлаар
Заяагаа дуудсан эр хүн би чинь
Инээж уйлдаг нарны доор
Ийм л амархан гудайна гэж үү эр хүн би чинь...

See also:

36
36.43
Marcy's Playground Sex and Candy Lyrics
angels brought me here guy sebastian Lyrics