Javhlan Tsag tsagiin ayas Lyrics

Жавхлан - Цаг цагийн аяс

Навчис сэнсрэх хүрэл намартаа
Нарийн хээтэй уулс минь ээ
Насны аясаар өтөл нэмсэн
Наанаа нулимастай ээж минь ээ

Цасан ширхэг хүрээлэх өвөлдөө
Цагаан нөмрөгтөй уулс минь ээ
Цагийн аясаар өтөл нэмсэн
Цаанаа нулимастай аав минь ээ

Зэрэглээ сэмрэх цэнхэр хавартаа
Зээрийн сүрэгтэй тал минь ээ
Зүүдэнд аясаар бодол нэмсэн
Зүрхэндээ нулимастай хайр минь ээ

Аадар хөллөх ногоон зундаа
Адууны үнэртэй тал мин дээ
Дууны аясаар бодол нэмсэн
Дугараандаа нулимастай хорвоо минь дээ

See also:

36
36.43
Barenaked Ladies Aluminum Lyrics
This Day Forward My Unbroken Reflection Lyrics