www.sanchir.com Bold - 13 Bi tuuniig kharsanaas khoish (acoustic version) Lyrics

Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн
Даруухан дөлгөөхөн цаанаа л нэг нууцлаг
Тэр тийм ч дэгжин биш гэсэн
Цэвэрхэн аятайхан цаанаа л нэг хайрламаар

Дахилт:
Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи
Тэр тийм ч онцгой биш ч гэсэн
Булбарайхан будаагүй цаанаа л нэг зүүдэлмээр
Тэр тийм ч ялдам биш ч гэсэн
Хонгорхон холдмооргүй цаанаа л нэг уярмаар

Дахилт:
Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи

See also:

36
36.84
Alessandro Safina Anima Mia Lontana Lyrics
morrissey every day is like a sunday Lyrics