Fire Minii amidral Lyrics

Үг Д.Батбилэг Ая Эрка

Миний амьдрал

Амьдрал надад аз жаргал бэлэглэсээр
Алгуурхан би түүнийг шимтэн амталдагсан
Зүрх минь надад хайрыг байнга мэдрүүлсээр
Зөвхөн би түүнд өөрөө үргэлж тэмүүлдэгсэн

Миний амьдрал эцэс төгсгөлгүй
Мөнхийн юмс хэзээ ч байгаагүй ээ
Миний амьдрал үнэн худлын дунд
Баярлаж гунигласан ертөнц байлаа

Цаг хугацаа надад мөрөөдөл бэлэглэсээр
Цаашаа би түүнтэй амьдралд зугаалдагсан
Бие сэтгэл намайг зовлон жаргалд хөтлөөд
Бусдаас би түүнрүү яаран тэмүүлдэгсэн

Миний амьдрал эцэс төгсгөлгүй
Мөнхийн юмс хэзээ ч байгаагүй ээ
Миний амьдрал үнэн худлын дунд
Баярлаж гунигласан ертөнц байлаа

See also:

37
37.90
Mars & Venus หากันจนเจอ Lyrics
Al Stewart Candy Came Back Lyrics