www.caak.mn Batsukh - Amlalt Lyrics

Чиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах далд увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр

Бусдаас чамайг онцгой гэдэг
Бүхнээс илүү хайлан дурламаар
Бүхэл шөнөжин энхрийлэн тэвэрмээр
Бусдын харцнаас харамлан халхалмаар

Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дурласан юм шүү

Дх:
Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа

Намайг ширтэх чиний минь харц
Халуун хайраар дүүрэн байдаг
Намайг үнсэх зөөлөн уруулд чинь
Хайр нь бас шингэсэн санагддаг

Мөч бүхэнд хайрлан санадаг
Миний л мэдэх хамгийн сайхан
Зөөлөн булбарай сэтгэл чинь
Зөвхөн зүрхний минь гүнд уусчээ

Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дурласан юм шүү

Дх

Амлая чамдаа ахиад хэзээ ч үгүй ганцхан одоо амлая
Анх харсан харцыг чинь зүрхэндээ
Анх амталсан жаргалыг сэтгэлдээ хадгалъя

See also:

39
39.109
Los Iracundos Ven que estoy Hirviendo Lyrics
Desperation Band I Am Free (Remix) Lyrics