Javkhlan Hairiin gegeen boroo Lyrics

Солонготой борооноор шувууд зэллээд
Сондор буусан цэцэгхэн чиг яаж л дохино вэ
Хоног хоногоор чамдаа би даслаа даа
Хожмын өдөр учирна гэж санасангїй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Норсон гэзэг нь аясаар задраад
Нойрмог хорвоод хэндээ ч битгий хэлээрэй

Болзон болзсоор чамдаа би даслаа даа
Босон сууж догдолно гэж бодсонгїй л явлаа
Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа

Чуулсан одод нь нулимстай инээмсэглээд
Чухам нандин хором нь хэнийх вэ?
Хайрлан хүсээд чамдаа би даслаа даа
Ханийн тэнгэртэй заяа нь гэж зүүдэлсэнгүй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа

Бичсэн Ч.Нямсүрэн-

See also:

42
42.17
Romance Soulmate Lyrics
Elton John & Tim Rice Dance Of The Robe Lyrics