Bold Chi Nadad Durlaasai Lyrics

Чи надад дурлаасай

Надад хайртай гэж чанга хэлээч
Насандаа ганцхан гэж саранд шивнээч
Өгсөн хайрыг минь сэтгэлдээ багтаагаач
Өөр хэний ч өмнө чи минийх гэж дуулаач
Бодсон бодлоо дуу болгоod бороон дундуур намуухан аялаач
Би чинийх гээд надад чи хэлээд битүүхэн дотроо үнсэхийг хүсээч

Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Намайг хайрлаасай

Бүтэхгүй ч гэсэн чамайг хайрлахсан
Бодлыг чинь bi уншихсан
Нүдийг чинь би хараад ширтэхсэн
Намайг чамд хайртайг мэдрүүлэхсэн
Намайг чи зөөлөн тэврээд цасан ширхэгийг хамт тоолооч
Намайг л чи зовлонгоос салгаад цээжинд минь хацраа наагаач

Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Намайг хайрлаасай

Бодолд минь мандсан нар шиг чи минь
Час халуунаар надад дурлаасай
Би чинийх болохоор
Болзоондоо заавал очноо

Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Өглөө нь үнэн байгаасай
Намайг хайрлаасай

See also:

42
42.28
Stacey Kent Thou Swell Lyrics
Titania Du är inte en av oss Lyrics