Javhlan & Bat-Erdene And nuhdiin duu Lyrics

Бараа бараандаа хөгжиж
Бадаг шүлэг шиг эвлэрсэн
Үг үгэндээ дулаацаж
Үгүйлэхийн хайраар ижилссэн

Бүтэн үерхлээр дэлгэрч
Биесээ харахаар хөөрдөг
Урмын цагаан чимээгээр
Учирлын баяраан асаасан

Дахилт:
Алган дээр цацсан инээдээ
Тэнцүү хуваасан найзууд минь
Гар гартаа барьсан
Омголон дарсаа өргөцгөөё
Гал шиг ассан насандаа
Эмээлийн ганцага шиг дэрвэцгээе

Инээд инээд нь дэлгэрч
Ихэр наран шиг бадарсаан
Бие биенээ хөгөлсөн
Байхгүй өдөр нь үгүйлсэн

Залуу насаараа хөтлөлцөж
Жаргалын үлгэрээ зохиодог
Андын халуун омгоороо
Хан.. булгих шиг хөөрцгөлсөн

Дахилт:

Уулзах бүртээ догдолж
Усны бидэр шиг шуугисан
Итгэл сэтгэлдээ бүлээссэн
Ижий л тэнгэр доор догдолсон

Дүүрэн үерхлээр цалгиж
Дууны дахилт шиг давтагддаг
Жаргал зовлон хоёрыгоо
Хамтдаа хуваалцсан найзууд минь

Дахилт:2х

duugi_b -ээс бүх найзууддаа

See also:

43
43.13
Francesco Baccini Nudo Lyrics
Bap Kennedy The Backroom Lyrics