Maraljingoo & Sho 17n nas Lyrics

Yo yo yo everybody listen up this is B production presents
we bring you the new artist ub's finest miss Maraljingoo

Эртлэн очоод чамайг удаан хүлээмээр
Ирэнгүүт чинь гомдолтойгоор эрхэлмээр
Нүдэн дээрээ чамаараа би үнсүүлмээр
Хүйтэн байна гээд худлаа хэлээд тэврүүлмээр
Хамгийн өнгөлөг цэцэг
Хайраар сүлжсэн гэзэг
Миний нандин 17 нас минь

Чамайг бодонгуут л нулимс мэлтийгээд
Уулзаж учрах болзооныхоо нээлт хийгээд
Хайрыг яг л эзэн шиг нь зохиогоод
Хамгийн сайхан жаргал чамайг тохиогоод
Дуулмаар л байна
Бас би дурламаар байна
Миний нандин 17 нас минь

Дахилт:
Чамин ганган танхил гэнэн бүсгүй би баймаар
Чиний өмнө гуниг үргээж эрвээхэй болмоор
Чамаасаа би үлдмээргүй байна
Миний нандин 17 нас минь

Yeah you like that, everybody put your hands up in the air make some noise

Үдшийн тэнгэрт саран мандаж мишээгээд
Хотын зам гэрлээр намайг угтаж инээгээд
Энэ дуундаа чамайг урин бүжиглэмээр
Харцнаас чинь тусах хайрыг би мэдэрмээр
Хайрлах нас минь
Харанхуйг гэрэлтүүлж асна
Миний нандин 17 нас минь

Дахилт

Rap:
Хөл гуя нуруу ташаа нь
Намайг хамгийн ойрын булан руу хашаад
Хөөрхөн охид их зантай гэж бүгд буруу ташаа
Хөгжмийн хэмнэлийг таашаа
Алив жаахан наашаа
Алгаа ташаад
Зүү шиг үгс шидээд
Зүрх идээд
Зүүд шиг энэ үдэш
Зөвхөн намайг л гээч
Намайг л илээч
Намайг чам руу илгээж
Тэр бол мэдээж
Температурыг мэдрээч

Дахилт х2

See also:

44
44.2
Caparezza Ti Giri Lyrics
01 Fekete lepke Lyrics