Quiza Ezegnehen Torloo Lyrics

Эзэгнэнхэн төрлөө

Ноён Quiza доргиохоор тайзан дээрээ гарлаа
Би нойрноос бүхнийг сэргээхээр микрофоноо барьлаа
Тэнд манай бүлгийхэн найзууд минь бүгд миний дэргэд
Би тэднийг хараад урам зориг ороод сэтгэл сэргээд
Энэ орой бидний орой
Эсвэл би ярив уу буруу
Наашаа дөхөөрэй бүгд дэмжээрэй
Найз нь сэтгэлээрээ
Өргөе гараа бүгд дээшээ
Хөдөлгөе хоёр тийшээ
Зөвхөн өөрөөр оршьёо
Олныг би үл нуршая
Quiza сонирхуулна
Сонордуулна
Илэрхийлнэ
Эрэлхийлнэ
Гэгээрүүлнэ
Байлдан дагуулна
Би бусдыг газардуулна
Бусдыг бүү ойшоо
Өөрийгөө таашаа
Мартья маргаашаа
Асуудлаа цаашаа
Анхаарлаа хандуулья наашаа

Дахилт х2
Энэ тайзыг эзэгнэнхэн төрлөө би
Энэ тайзыг эрэлхийлэн ирлээ би
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эрэлхийлэн ирлээ би

Нутаг ус аав ээж хайр сэтгэл гэж дандаа дуулаагүй ээ
Хонь малаа санасан хүмүүст энэ дуу зориулагдаагүй ээ
Хослон дуулахын сайхан жаргал гэж мэдрэх хоолойгүй
Гэвч дууг минь сонссон хүмүүс намайг хэзээ ч голоогүй
Би ноён Quiza
Монгол хип хопын masta
Хэлэх үгийг сонс миний эцсийн мөрийг дуустал
Туг барьсан ч тугал хариулсан ч би ердөө тоохгүй ээ
Хэн нэгнийг дагалдан баясан цэнгэж би ойхгүй ээ
Долоо дордож найм сэхнэ чадаж байгаад арга үгүй
Давахгүй даваагаар гурав давна би зогсохгүй
Дууны минь үг хувьсгал энэ яг л Напалеон мэт
Цаг үеэ дагаж хувсахуй яг хамелеон мэт

Дахилт х2

Урлагт хөл тавих гэж байгаа дүү минь
Амжилт олж чадах уу үгүй юу бүү мэд
Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй
Эргэлзээтэй байвал болино уу үгүй юу өөрөө л мэд дээ
Бусдын хайрыг хүндэлдэг бурхан багш нь залраа юу
Дэнжийн 1000-ын хашаанаас Заяа гэгээн тодроо юу
Хэнийг харж дуурайгаад хоолойгоо шахаж орилно вэ
Хэнд илбэдүүлээд хэрээ болж гуаглана вэ
Бурхангүй газар галзуурсан гурван бумба
Будаа идэж хийсэн шедевр нь "Наймайг Дагаад Цэнгэ"
Шалдан хүүхэн бүжиглүүлж учраа олохгүй төөрсөн
Шавхагдаж дууссан гурван гахайн тоорой хөөрхий
Найзаа
Би Quiza
Энэ эзгүй байгаа тайзаа
Эзэгнэнхэн төрлөө
Харин чи жоохон байзаа
Дуугүй байсаар зэмлэлийн үг их хүртлээ
Дуугаараа би дуугүй болгож ялж үзлээ

Дахилт х2

See also:

46
46.46
Soundtrack - Get Over It (Dream Of Me) Lyrics
Kenny Chesney No Shoes, No Shirt, No Problem Lyrics