Quiza Jingiin Tsuwaa Lyrics

Нэгэнт эхэлсэн эргэж буцах зам надад үгүй
Хэн юу гэж байсан ч хэлнэ үргэлж өөрийн үгээ
Хэн нэгнийг дуурай гэж хэлээд хэрэггүй
Хэнийхээс биш өөрийнхөөрөө явахад би хэзээд бэлэн
Миний зам дээр хөндөлдөх гэж битгий оролд хамаа
Хэнийн хүү хэн гэдгээ өөрөө харуулъя тат наад амаа
Хэрүүлээр биш хийсэн дуугаараа өрсөлдье би чамтай
Чадахгүй бол цаанаа мөрөөрөө байж бай хашаандаа
Нэгийгээ үзэлцэнэ нэхий дээлээ уралцана гэж
Цэнхэр дэлгэцээр чи амны зоргоороо буралцана
Хийсэн бүтээлийг минь сонсоод нууцаар чи суралцана
Чадаж байгаад арга үгүй хэмээн би жуумалзана
Өөрчилнө удахгүй би тоглоомын дүрмийг
Ов заль биш авъяас чадвар шийднэ бүхнийг
Өнгөлсөн төмрийг шижир алтнаас ялгаж чаддаг болтол
Өлсгөлөн оюуныг чинь хооллоно би Үлэмжийн чанараар

Дахилт х4
Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг

Нэрийг чинь дахин дурсаж өөд нь татахгүй бүү горьд
Нэгээс илүү чамд олдохгүй миний хишиг хямд
Ингэж явсаар би үлдэнэ үүний эсрэгээр чи сөнөнө
Энэ салбарт арын хаалга байдаггүй нь ганц гашуун үнэн
Хүн чанар нь танигдаагүй хамт явъя гэж байсан найз нь
Аяганы амсар зуув уу ашиг хайж замаасаа хазайна
Ганц дайчин ганцаардахгүй эцсий нь үзнэ энэ эрчээрээ
Галав юүлсэн ч гандан буурахгүй дуусна үнэнчээрээ
Хэмнэл сонсоод бүгд сэргэнэ дуу минь үгээрээ бут ниргэнэ
Хэгжүүн гашуун ёж үгийг ойлгохгүй толгой чинь эргэнэ
Хэдхэн цаас бодсоор байгаад тархины чинь шүүс нь ширгэнэ
Харин миний бодол санаа цоргоороо халин дэврэнэ
Хип хоп гэдэг хэнийг ч надтай харьцуул битгий
Хэнийх нь сонсож байгааг ажигла зүгээр хэлнэ нэгийг
Хэнээс хуулсныг минь шиншилж олоод надад хэл
Хэндээ тусаж хийрхэж байгааг чинь хүмүүс мэдэг

Дахилт х4

Зарим хүмүүс гайхна намайг яагаад дуулж байна гэж
Хамаатнууд минь айлгана үнэхээр амжилт олж чадах уу гэж
Хобби чинь юм биш үү гэж гэр бүлийхэн минь зөвлөнө
Хоолоо олж идэж чадах уу гэж сэтгэл нь их зовнино
Уучлаарай миний хонгор энэ зөвхөн миний эхлэл
Айлын маамуунууд намайг юу гэсэн ч удахгүй тэднийг цэглэнэ
Энэ бол уураараа биш ухаанаараа уралддаг тоглоом
Уулын өөдөө мацаж байхад хөлөөс татагчид олон
Нэг нь намайг муулж байхад нөгөө нь хүндэлсэн
Гэвч надад ердөө хамаагүй намайг яаж ч үнэлсэн
Хэмнэл утгын авцалдаа хэн ч хийж чадна гэж үү
Цомог гаргах амархан харин зарах л хэцүү
Урт хэл хүзүү орооно энэ чинь тэр тэмцэл бишээ
Би хэлсэн үгийг чинь үл тооно үзүүлнэ үлгэр жишээ
Чи гэхдээ Чойном бишээ дээр нь бүр хоосон тийм ээ
Чиний дэргэдүүр зөрөөд яваад өнгөрнө жингийн тэмээ

Дахилт х4

See also:

46
46.46
Nico Haak Foxy Foxtrot Lyrics
New Heights Peaches Lyrics