Javhlan Sartai shono Lyrics

Сартай шөнө

Сартай шөнийн сэлүүхэндээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна
Алсын уул хайрхан уул нь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь чи
Хажууд минь байгаасай
Шөнийн одод сүүмэлзэн байна
Сүмбэр уул нь бүртэлзэн байна
Шинэхэн танилцсан амраг чамайгаа
Болзсон газраа хүлээн байна
Алсын уул хайрхан уул нь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь чи
Хажууд минь байгаасай
Яарсан сэтгэл минь гэгэлзээд байна
Яагаад чи минь удна вэ
Үнсээд салсан тэр болзоогоо
Үгүйлж байна уу хонгор минь
Алсын уул хайрхан уул нь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь чи
Хажууд минь байгаасай

See also:

47
47.7
MINMI Shiki No Uta (Song of the Seasons) Lyrics
Skazani Na Sukcezz Mniam Mniam Lyrics