Munhbat & Uuree Duulahguigeer yaj yavahav dee Lyrics

Дуулахгүй яаж явах юм бэ
Хамтлаг, дуучин: Мөнхбат Үүрээ
Цомог: Мөнхбат and Үүрээ

Мөнхбат & Үүрцайх - Дуулахгүй л яаж явах юм бэ?

Заяаны хонгор чи минь
Төөрсөөр яваад л ирэв үү дээ
Аз жаргалын мөнгөн шувуухай
Дагуулж хөтлөөд л ирэв үү дээ
Дахилт:Болор мөрөөдлийн эгшиг тээсэн
Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд
Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд
Дуулахгүй л яаж явах л юм бэ
Дуулахгүй л яаж явах л юм бэ
Захгүй хайрын хүү минь
Замаа дагаад л ирэв үү дээ
Жамтайхан цаг хугацааны тойргийг
Зогсоос хийгээд л ирэв үү дээ
Дахилт:Болор мөрөөдлийн эгшиг тээсэн
Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд
Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд
Дуулахгүй л яаж явах л юм бэ
Дуулахгүй л яаж явах л юм бэ
Завсаргүй сэтгэлийн чи минь
Заяа зургаараа л ирэв үү дээ
Замбуулин хорвоод байгааг чи минь
Мартуулсхийгээд л ирэв үү дээ
Дахилт:Болор мөрөөдлийн эгшиг тээсэн
Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд
Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд
Дуулахгүй л яаж явах л юм бэ
Дуулахгүй л яаж явах л юм бэ

See also:

47
47.65
Nesian Mystik Brothaz Lyrics
Pupo La storia di noi du Lyrics