Amarbayasgalan Chamdaa bi hairtai shuu Lyrics

Үргэлж дулаахан харцанд чинь уусаад
үерийн ус шиг сэтгэл минь дүрэлзэх юм
үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
үймрэх сэтгэлийн зовиор нимгэрдэг
үеийн залуусаас насаар ахимаг ч
үүрдийн жаргалыг наддаа бэлгэлсэн
үнсэх тоолондоо хайраа илчилсэн
үрийн заяатай халхын сайхан залуу
чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү
чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү
Ертөнц гэрэлтэх инээдэнд чинь баясаад
ердийн амьдрал ч ер бусын тансагхан
эрин зуунаар ч дуусашгүй тансагхан
эрийн заяат бүсгүй цэмцгэрхэн
өр зүрхэндээ намайг хайрладаг
өмөг сэтгэлтэй миний л залуу
үйл хэрэг нь түмэндээ хүндлэгдсэн
үүрдийн бахархал хайрын минь заяа
чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү
чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү
Шинэхэн хаврын яргуйн дэлбээг шиг
Сэтгэл гийсэн чиний минь царай
Шиврээ борооны дусал шиг ариухан
Шөнийн одод шиг алсаас гэрэлтэнэ
Эцэг хүн шиг бардам зантай ч
Эх хүн шиг уярам сэтгэлтэй
Энгүй хорвоогын хүнд бүхнийг тээсэн
Энэ насны түшиг чи минь билээ
Чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа нь би чинь дэндүү хайртай шүү

See also:

48
48.124
Wild Swans Bible Dreams Lyrics
Aleks Syntek Unos quieren Subir Lyrics