Bolor Chinii Uruul Lyrics

Тэнгисийн ягаан үүрийн гэгээнээр
Эргийн шувууд дуугаа жиргэн дуулнаа
Хээрийн салхи зөөлөн хацрыг илбэн байж тэмтрээд
Хэний ч юм бэ мөрийг үгүйлнээ
Алтанхан ягаан үүрийн гэгээнээр
Алиахан шувууд дуугаа жиргэн дуулнаа
Аясын салхи зөөлөн хацрыг илбэн байж тэмтрээд
Алхаж одсон мөрийг үгүйлнээ
Чиний уруул намайг үнсээд шөнийн зүүднээс сэрнээ
Чиний нулимс шүүдэр болон цэцгийн дэлбээнээс хөвөрнөө
Чиний эзгүйд мөрөөдлийн жаргалаар өнчирнө
Чиний хайрыг үгүйлэн байж дуулнаа
дуулнаа
Шингэхэн ягаан үүрийн гэгээнээр
Сэрсэн шувууд дуугаа жиргэн дуулнаа
Сэрүүн салхи зөөлөн хацрыг илбэн байж тэмтрээд
Сэтгэл нэг л мөрийг үгүйлнээ
Чиний уруул намайг үнсээд шөнийн зүүднээс сэрнээ
Чиний нулимс шүүдэр болон цэцгийн дэлбээнээс хөвөрнөө
Чиний эзгүйд мөрөөдлийн жаргалаар хөглөгдөөд
Чиний хайрыг үгүйлэн байж дуулнаа
дуулнаа

See also:

49
49.104
Lecrae Wait Lyrics
Nile Chapter Of The Obeisance Before Giving Breath To The Inert One Lyrics