Отгоо Baseball малгай Lyrics

Надад бэйсболл малгай бэлэглээч
Нар дээрээс тусвал хэцүү юм аа
Дэлгүүр орж худалдаж авахаар
Дэмий гадуур сэлгүүцэж явна

Уг нь намайг худалдаж авахаас
Урьтаад нэг нь бэлэглээсэй
Улаан эсвэл хар өнгөтэй
Урдаа бас ямар нэг бичигтэйг

Дахилт:
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ

Бэлгэнд бэйсболл малгай өгөөч
Бааранд орвол өмсөх гэсиймаа
Бусдаас гоёийг худалдаж авахаар
Бороон дундуур алхаж явна

Харин намайг авахаас урьтаад
Хэн нэг нь бэлэглээсэй
Хар эсвэл өөр өнгөтэйг
Хамгийн гоё харагдах ид шидтэйг

Дахилт:
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ

See also:

77
77.117
Plies Water Lyrics
Angela Aki / アンジェラ・アキ 孤独のカケラ / 孤獨的碎片 Lyrics